Шуурхай мэдээ: Манай наймдах ээлж 7 сарын 4-ны өдөр явна та яараарай.

Гайхамшигт Энэтхэг

Энэтхэг улс нь Энэтхэгийн хойгийн томоохон хэсгийг эзэлж өрнө зүгтээ Пакистан улстай, баруун хойд хэсгээрээ Хятад, Балба, Бутан улсуудтай, баруун хэсгээрээ Бангладеш, Мьянмар улсуудтай хил залгаж оршдог. Түүнчлэн зүүн өмнөд хэсгээрээ Мальдивийн арал, өмнөд хэсгээрээ Шри-Ланк, баруун өмнөд хэсгээрээ Индонезтэй далайгаар хиллэдэг.Энэтхэг хэмээх албан ёсны нэр нь эртний перс хэлний "синдху" (Инд голны түүхэн нэр) үгнээс гаралтай.

Шинэ Дэли

Энэтхэгийн нийслэл юм. 42.7 км² газар нутагтай бөгөөд Дели метрополи газар нутагт оршдог. Шинэ Делид Энэтхэгийн болон Дели Үндэсний нийслэлийн тусгай бүсийн засгийн газрууд байрладаг.

Шинэ Дэли

Шинэ Дели нь Эдвин Лутенс гэгч 20-р зууны тэргүүлэгч Британий архитерктурчаар төлөвлөгдсөн бөгөөд өргөн зайтай, модоор хүрээлэгдсэн гудамжуудаараа алдартай. Мөн олон тооны үндэсний байгуулал, алдартай газрууд энд оршдог.

This is default featured post 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

Friday, July 1, 2011

Гайхамшигт Энэтхэг орны талаар

Өмнөд Азид орших улс юм. Энэтхэг улс нь Энэтхэгийн хойгийн томоохон хэсгийг эзэлж өрнө зүгтээ Пакистан улстай, баруун хойд хэсгээрээ Хятад, Балба, Бутан улсуудтай, баруун хэсгээрээ Бангладеш, Мьянмар улсуудтай хил залгаж оршдог. Түүнчлэн зүүн өмнөд хэсгээрээ Мальдивийн арал, өмнөд хэсгээрээ Шри-Ланк, баруун өмнөд хэсгээрээ Индонезтэй далайгаар хиллэдэг.
Энэтхэг хэмээх албан ёсны нэр нь эртний перс хэлний "синдху" (Инд голны түүхэн нэр) үгнээс гаралтай. Энэтхэг улс нь өнө эртний соёл иргэншлүүдийн төрөлх эх орон нь болдог бөгөөд чухамхүү энэ улсад хиндуизм, буддизм, сикхизм, джайнизм бий болжээ. Мадьхья-Прадеш нутагт байх чулуун зэвсгийн үеийн ханан дээрх зураг эртний Энэтхэгт хүн амьдарч байсан ул мөр болдог. 9000 жилийн тэртээд анхны байнгын суугчид бий болж Инд голын хөвөөнөө хожмын соёл иргэншилт гүрний суурийг тавьжээ.
Манай эриний өмнөх 500 онд Энэтхэгийн нутаг дэвсгэр дээр олон саланги хаант улсууд байсан ба буддийн хаан Ашокийн удирдаж байсан Маурья улс Энэтхэгийн соёлын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан гэдэг. МЭӨ 180 оноос Энэтхэг улс төв Азийн зүгээс үүдэлтэй халдлаганд өртөж Инд-Грек, Инд-Скиф, Инд-Парфян, Кушаний вант улс хэмээх улсуудыг өөрийн нутаг дэвсгэр дээр байгуулахаас өөр аргагүйд хүрчээ. 3-р зууны үеэс Гуптын улс ноёрхож эхэлсэн ба энэ үеийг түүхэнд эртний Энэтхэгийн Алтан үе гэж нэрлэдэг.Нутгийн өмнөд хэсгийг мөн Чалукья, Чера, Чола, Кадамба, Паллава, Пандья хэмээх улсууд эзэгнэж байсан ба эдгээр улсуудын ачаар Энэтхэг оронд шинжлэх ухаан, соёл урлаг, утга зохиол, математик, одон орон судлал, шашин, гүн ухаан хөгжиж эхэлсэн гэдэг.
1500-гаад оны үеэс Португал, Голланд, Франц, Британи зэрэг европын хэд хэдэн орон Энэтхэгтэй худалдаа наймаа хийх сонирхолтой болж тархай бутархай жижиг улсуудыг нь булаан эзэлж өөрийн колонийг тогтоохын төлөө тэмцэж эхэлснээс Британий эзэнт гүрэн хамгийн хүчтэй нь байж Энэтхэг улсыг өөрийн колони улс болгож чадсан байна.
1857 онд Британий Ост-Индийн цэрэг дайчдын эсрэг тусгаар тогтнолынхоо төлөө анх удаа энэтхэгчүүд босчээ. Энэ бослогыг түүхэндээ тусгаар тогнолын төлөөх анхны дайн гэж нэрлэдэг. Гэсэн ч Британий эзэнт гүрэн бослогыг таслан зогсоосон бөгөөд Энэтхэгийн бүх нутаг дэвсгэр дээрх колонийн хяналтаа чангатгасан байна.
Үүнээс хойш 20-р зууны эхээр энэтхэгчүүд тусгаар тогтнолынхоо төлөө мятрашгүй тэмцэж эхэлсэн ба Махатма Гандигийн (түүнийг албан ёсоор орчин үеийн Энэтхэгийн эцэг хэмээдэг) удирдсан хөдөлгөөн 1947 оны 8 сарын 15-нд ялалт байгуулж энэтхэг улс бүрэн эрхт тусгаар тогтнолоо олж авсан бөгөөд колонийг тавих хуулийн дагуу энэтхэг нь шашны үзэл суртлаараа Энэтхэг ба Пакистан гэсэн 2 хэсэгт хуваагдсан юм. Ийнхүү шашны үзэл бодлоороо 2 хэсэг болсон улсуудын хооронд олон арван жилийн туршид цуст тулаан явагдаж байжээ.
1950 оны 1 сарын 25-нд Энэтхэг улс үндсэн хуулиа баталж парламент бүхий Энэтхэг улсыг байгуулсан юм.
20-р зууны 2-р хагаст хөрш зэргэлдээ орнуудтай хил тойрсон байнгын маргаантай тулгарч эхэлсэн ба Хятад улстай 1962 онд дайтаж байсан ч өнөөг хүртэл зөвшилцөлд хүрч чадаагүй байна. Харин Пакистан улстай 1947, 1965, 1971 онуудад тус тус дайтаж байжээ.

Эрдэмийн далай эрхэм Энэтхэгээс

 
Саа сургууль нь Энэтхэгийн шинэ Дэли-д байрлалтай дүрслэх урлагийн чиглэлийн манайхаар Соёл урлагийн их сургуультай энэ дүйцэх том сургууль юм.Мөн хэлний бэлтгэл болон компьютэрийн хосолсон сургалттай бүх хичээл нь англи хэл дээр ордог Энэтхэгийн топ 10 сургуулийн нэг юм.Манайхаар зуучлуулсан оюутан залуус суралцагчдын 45% нь хэлний бэлтгэлээ төгсөөд цааш үргэлжлүүлэн их дээд сургуульд суралцаж байна.Энэхүү сургуулийн хэлний бэлтгэлийг 98%-иас дээш оноотой төгссөн тохиолдолд Шинэ Зиланд, Сингапур, Малайз, Австрали зэрэг улсуудад тэтгэлгээр сурах бүрэн боломжтой байдаг.Саа сургууль нь дэргэдээ оюутануудын тав тухтай байрлах байртай өрөөндөө 2-3 өөр орны оюутануудтай хамт байрлуулж англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд тусалдаг давуу талтай.

Thursday, June 30, 2011

Ертөнцийн 7гайхамшигийн нэг Таж Махалын агуу түүх

 
Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хоттой зэргэлдээ орших Агро хотод дэлхийн сая сая жуулчдыг соронзон мэт татах Таж Махал цогцолбор сүндэрлэдэг. Моголын эзэнт гүрний угсаа залгамжилсан тав дахь хаан Шах Жахан болон түүний хоёр дахь хатан Мумтаз Махал нарын үнэнч хайр дурлалын түүхийг өгүүлэх энэ бунхан зуун зууны туршид олон хөлийн жуулчдын нүдийг хужирлаж, үзэсгэлэн тансаг төрхөө хадгалан он жилийг элээсээр буй. Энэтхэгийн хааны ордны их моголчуудын уран барилгын хамгийн гайхалтай, тод жишээ болох Таж Махал перс, энэтхэг болон исламын уран барилгын хэв маягийг өөртөө агуулсан агуу байгууламж юм. 


Ертөнцийн өнөө үеийн долоон гайхамшгийн нэгд тооцогддог алдарт Таж Махалын түүх нь 1526-1858 онд Энэтхэгийг төрийг барьж байсан Моголын засаглалтай холбоотой. Таж Махалыг анх Моголын эзэнт гүрний хаан Шах Жахан хамгаас хайрт хатан Мумтаз Махалын мөнхийн дурсгалд зориулан босгожээ. Мөнхийн хайрын бэлгэдэл гэгддэг Таж Махал “Титэм ордон” гэсэнтэй утга дүйцдэг. Хаан нөхрөө байнга дагалдаж, аян дайнд морддог байсан “Ордны чимэг” буюу Мумтаз Махал хатан 1631 онд 39 настайдаа 14 дэх хүүхдээ төрүүлээд насан эцэслэсэн байна. Хэдийгээр хаан олон сайхан хатадтай байсан ч үзэсгэлэн гоо төгөлдөр, залуу хатан Мумтаз Махалд чин сэтгэлийн угаас хайртай байсан учир бусад хатдаа үл тоодог байсан гэлцдэг. Хайрт хатныхаа цэцэн саруул ухаан, мэдлэг боловсролыг түшиглэж, 19 жил хамт амьдарсан хаан, хатан хоёрын дурлал үнэхээр үлгэр мэт байжээ. Аян дайны үеэр энхрий хатнаа алдсан Шах Жахан хаан туйлын ихээр уй гашууд автаж, хэдхэн сарын дотор үс, сахал нь цайж, хатныхаа шарилын өмнө “Чамайгаа мөнхжүүлэхийн тулд бүхнийг хийнэ” хэмээн андгайлсан гэдэг.

Ийнхүү хаан олон орны шилдэг уран барилгачдыг дуудан ирүүлж, шалгаруулсны эцэст Ираны уран барилгач Устад Ахмад Лахауригийн зураг төслийг сонгож, Ямуна мөрний сав газарт барилгын ажлыг эхлүүлжээ. Мумтаз Махал хатныг насан эцэслэснээс хойш нэг жилийн дараа буюу 1632 онд барилгын ажил эхэлж, 20 мянга гаруй дархчид, урчууд 22 жил тасралтгүй хөдөлмөрлөж хааны хүслийг гүйцэлдүүлжээ. 1648 онд гол мавзолейн ажил дуусч, харин таван жилийн дараа буюу 1653 онд цагаан гантиг чулуун бунхныг тойрон байрлах бусад барилгууд болон цэцэрлэгт хүрээлэнгийн ажил бүрэн дууссан байна. Үзэсгэлэн төгс Мумтаз Махал хатныг амьд байхад хаан түүнд дөрвөн амлалт өгч байсан аж. Нэн түрүүнд Тажийг барих, хоёрдугаарт дахин гэрлэх, гуравдугаарт үр хүүхдүүдтэйгээ эелдэг харьцах, эцэст нь жил бүр Мумтазын нас барсан өдөр түүний шарил дээр очиж байхаар ам гарсан боловч хаан эхний болон хоёр дахь амлалтаа л биелүүлжээ.

Эр хүн хайртынхаа хойноос гунихдаа унагасан цагаан гантиг нулимс бол Таж Махал ажгуу. Хосгүй сайхан энэ байгууламж таван үндсэн элементээс бүрддэг. Дарваза буюу их хаалга, Багича буюу цэцэрлэгт хүрээлэн, Масжид буюу сүм, Наккар Хана буюу амралтын өргөө, эцэст нь гол барилга болох Рауза буюу Таж юм. Энэтхэгийн сор болсон бүхий л дээжсийг өөртөө агуулсан Тажийн нэр нь Титэм гэсэн утгатай. Таж бөмбөгөр оройн хамт 74 метр өндөр, диаметр нь 64 метр бөгөөд дөрвөн буланд харуулын цамхаг мэт 40 метр өндөртэй суваргуудыг бага зэрэг гадагш хазайлган босгосон нь хүчтэй газар хөдлөлтийн үед гол барилгын зүгт бус гадагш нурахаар төлөвлөгджээ. Бөмбөгөр орой нь барилгын их биеийн адил цагаан гантигаар хийгдсэн бөгөөд нарны гэрэлд өнгө өнгөөр туяаран Тажийг улам ч хосгүй харагдуулдаг. Өнгө нь улирал бүр, өдрийн цаг бүрт өөрчлөгдөж байдаг нь нарны гэрлийн буух өнцгийг нарийн тооцоолсонтой холбоотой аж. Яг л эрдэнийн чулуу мэт цагаан гантиганд шигтгэсэн үнэт чулуу сарны гэрэлд гялтганан туяарч ер бусын гоо үзэсгэлэнг бий болгодог байна. Таж Махал өглөө ягаан туяатай, орой сүүн цагаан өнгөтэй, харин үдэш болж саран туяарахад алтан шаргал өнгөөр гэрэлтдэг нь эмэгтэй хүний сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлж буй хэрэг хэмээн тайлбарладаг. Гол барилгын дотоод хана болон адарт шигтгэмэл зураг болон төрөл бүрийн үнэт чулууг товойлгон шигтгэж, хээлсэн ба шалыг шатрын хөлөг мэт харагдахаар бодож хар, цагаан өнгийн гантиг чулуугаар хийжээ. Түүнчлэн исламын уран барилгад элбэг тохиолдох геометрийн дүрс, ургамал навч, цэцэг хуар энд тэндгүй харагдана. Цогцолборын их хаалганы оройд Таж Махалыг барьсан жилийн тоогоор 22 цамхаг титэмлэх бөгөөд хуримын шөнөө хүлээж буй гивлүүртэй сүйт бүсгүй адил сэтгэгдэл төрүүлдэг гэнэ. 95 м.кв талбай бүхий гол барилга нь дээрээ бөмбөгөр орой бүхий дөрвөн хэсгээс бүрдэх агаад эдгээр нь гэр бүлийн дөрвөн гишүүнд зориулагджээ. Харин талбайн төв хэсэгт 1.5х2.5 метр хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэр бүхий гантиг чулуун дээр Мумтаз Махал хатны бунхан оршдог. Бунхны суурь болоод авсны хэсгийг төрөл бүрийн үнэт чулуугаар хээлж чимэглэсэн бөгөөд Мумтаз хатны бунхан гэдгийг илтгэх бичээстэй ажээ. Дашрамд дурдахад, Шах Жахан хааныг хожим нас нөгцсөний дараа харгис хүү Аурангзеб нь аавыгаа Таж Махалын төв хэсэгт хайрт хатных нь дэргэд байрлуулсан байна. Алт, мөнгөн хээгээр чимэглэсэн хаан, хатан хоёрын булш барилгын дотоод хонгилд байрлаж, харин дээд давхарт тэдгээрийг дуурайлган үйлдсэн хоосон бунхан байрлана. Мумтаз хатны бодит бунхны хажуу талд Аллах тэнгэрийн 99 бурхны нэрийг сийлсэн байдаг авай.